Skip to Content

Бидний тухай

АЛТАНМЭЛМИЙ  ХХК-НИЙ ТАНИЛЦУУЛГА

Тус компани нь 1995 онд “АЛТАНМЭЛИЙ ” БХХ  нэртэйгээр,  Өмнөговь аймгийн  төвт байгуулагдаж улмаар Улаанбаатар хотод шилжин ирж  2000 онд “Алтанмэлмий” ХХК болон өргөжиж Эмэгтэйчүүдийн клиник эмнэлэг болон эмийн сан, тэдгээрийн салбар нэгж зэрэг 10 гаруй үйлчилгээний нэгжтэйгээр хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсд хувь нэмрээ оруулан 30 гаруй жил тогтвортой  үйл ажиллагаа явуулж байна.

Манай компаний уриа: Эрхэм зорилго

Ø  Чанартай бүтээгдэхүүн

Ø  Соёлтой шинэлэг үйлчилгээ

Ø  Жигд ажиллагааг

хангаж ажиллах юм

Алтанмэлмий ЕЭС  эмийн сангууд нь:

Эмийн сангийн зорилго

Монгол улсын хууль тогтоомж, стандарт болон холбогдох эрх зүйн баримтад нийцүүлэн Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, чанар, аюулгүй байдал нь баталгаажсан, эм болон эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр цэвэр, аюулгүй, тав тухтай орчинд хэрэглэгчдэд хүртээмжтэй үйлчилнэ.

Бид эм ханган нийлүүлэх байгууллагуудтай хийсэн гэрээний дагуу Astellas Pharma, Phizer, Novartis Pharma, GlaxoSmithKline, Johnson&Johnson, KPKA, Denk Pharma зэрэг дэлхийн  тэргүүлэх пүүс ферм компаний  эмүүдээр үйлчилж байгаадаа бахархалтай байдаг. Тэдгээр компаний болон эх орны үйлдвэрийн жортой, жоргүй олгох эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн болон эмнэлгийн жижиг хэрэгсэл, ISIS, BabyBio, Cetaphil, Nuby, Munchkin, TOPICREM, Bourjois, VICHY, Silkygirl, Bronx, Organyc брэндийн ээж ба хүүхдийн болон эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг 4000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр үйлчилж байна.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АЛТАНМЭЛМИЙ - клиник эмнэлэг нь:

 Дараах үйлчилгээнүүдээр урьдчилсан захиалгын дагуу үйчилж байна

  •        Эмэгтэйчүүдийн үзлэг оношлогоо
  •        Хэвлийн цуллаг эрхтнүүдийн оношлогоо
  •        Умайн хүзүүний эмгэг илрүүлэх оношлогоо
  •        Үтрээний наацын шинжилгээ
  •        Ургийн өсөлтийн хөгжлийг тодорхойлох /1-3 сар, 3-6 сар, 6-аас дээш сар/
  •        Ургийн хромосомын гажиг эрт илрүүлэх скрининг үзлэг /3 сар- NT,NB,Ductus Venosus/
  •        Ургийн гажиг илрүүлэх анатомын үзлэг /5 сар/
  •        Ургийн өсөлтийг хөгжлийг тодорхойлсон CD-нд өнгөтөөр видео бичлэг, зураг буулгах
  •        Жирэмсэн эмэгтэйн зөвлөгөө
  •        Судас тариа
  •        Булчин тариа
  •        Судсаар дусал хийх

Эмнэлгийн  зорилго

Монголын хүн амын өсөлтийг дэмжих,  эрүүл иргэн төрүүлэх

ЭХО-5D аппарат зэрэг сүүлийн үеийн оношлогоо, эмчилгээний дэвшилтэт тоног төхөөрөмжийг ашиглах.

Баг хамт олон

Д. Мөнхчулуун

Сэхээн амьдруулах мэдээгүйжүүлэх тэргүүлэх зэргийн  их эмч.

И.Дүүмаам

Алтан-Мэлмий ХХК Захирал, Эм зүйн ухааны Доктор, Дэд Профессор

Э.Намуун

Дүрс оношилгооны их эмч

М.Энхээ

Эх барих эмэгтэйчүүдийн их эмч, Клиникийн Профессор.

М.Мэндбаяр

Оргил Фармаси ХХК Захирал, эм зүйн магистр.

Ө. Амарзаяа

Эм зүйн ухааны магистр, орчуулагч

Т.Лхагвасүрэн

Эм зүйч, Эрхлэгч

Б.Уянгаа

Эм зүйч, Эрхлэгч

Н.Мөнхзаяа

Эм зүйч, Эрхлэгч

С.Эрдэнэтогтох

Эм зүйч, Эрхлэгч

Б.Болормаа

Жор баригч

Г.Сарантуяа

Жор баригч

Л.Оюун

Жор баригч

Д.Мөнхжаргал

Мэргэшсэн нягтлан бодогч