Skip to Content

Түгээмэл асуулт хариултууд.

 

Түгээмэл асуулт, хариулт

Фармаковижиланс гэж юу вэ?

ДЭМБ-ын тодорхойлсноор Фармаковижиланс гэж эмийн гаж нөлөө болон эмийн хэрэглээтэй холбоотой байж болох бүхий л асуудлыг илрүүлэх, үнэлэх, судлах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа буюу шинжлэх ухаан юм.

Эмийн гаж нөлөө гэж юу вэ?

Эмчлэх, оношлох ба урьдчилан сэргийлэх зорилгоор өвчтөнд ердийн тунгаар эмийг хэрэглэхэд илэрч буй хүсээгүй буюу хортой нөлөөг хэлнэ. Эмийн гаж нөлөөний үр дагаврууд: Хөгжлийн бэрхшээлтэй болох Төрөлхийн гажиг үүсэх Удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлэх Хөдөлмөрийн чадвараа алдах Эдийн засгийн хувьд ихээхэн хор уршигтай

Нянгийн тэсвэржилт гэж юу вэ?

Халдвар үүсгэгч нян нь түүний эсрэг эмийн үйлчилгээнд дасан, өөрчлөгдөхийг нянгийн тэсвэржилт гэж нэрлэдэг. Хүн малд хамгийн өргөн хэрэглэдэг бичил биетний эсрэг эм нь нянгийн эсрэг эм (антибиотик) юм. Антибиотикийг хэтрүүлэн болон буруу хэрэглэж байгаа нь нянгийн тэсвэржилт үүсэн явцыг улам хурдасгаж, бид бүгдийг эрсдэлд оруулж бай

Эмийг албан ёсны бүртгэлийг хэрхэн шалгах вэ?

Та аливаа эмийг манай улсад албан ёсоор бүртгэлтэй эсэхийг шалгахын тулд www.licemed.mohs.mn хаягаар нэвтэрч, эмийн бүртгэлийн цахим систем Лайсмэд программын Бүртгэгдсэн эм, оношлуур, БИБ, түүхий эдийн мэдээлэл хэсгээс олон улсын болон худалдааны нэршлээр нь хайж, мэдэх боломжтой.

Зар сурталчилгааны зөвшөөрөл авахад юуг анхаарах вэ?

Зар сурталчилгааны зөвшөөрөл авахад юуг анхаарах вэ?

  1. Зар сурталчилгаа явуулах албан хүсэлт
  2. Зар сурталчилгааны агуулга, мэдээллийг бэлтгэж ирүүлэх. Үүнд:
  • Жоргүй үйлчлэх эмийн нэр тун хэмжээ, зар сурталчилгааны агуулга, хугацаа
  • Тайлбарлагчийн хэлэх үг товч тодорхой байх
  • Зар сурталчилгаанд бичгээр гарах үгс /титр/ бичих

- Хэрэглэхийн өмнө эмийн заавартай танилцана уу.

- Эмчийн зааврын дагуу хэрэглэнэ үү гэх мэт мэдээлэл багтсан байна.

Эмийн зохистой хэрэглээ гэж юу вэ?

Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь тухайн хүний нас, биеийн онцлог, өвчний байдалд тохирсон эмийг зөв сонгон зохих тун хэмжээгээр, тодорхой хугацааны турш хэрэглэхийг хэлдэг. Эмийн зохистой хэрэглээний хүрээнд эмийг зөв сонгох, тун хэмжээ, эмчилгээний үргэлжлэх хугацааг нарийн тогтоох, хэрэглэх эм нь өөр хоорондоо тохиромжтой байх, хоол ундны дэглэмийг эмийн хэрэглээтэй уялдуулах, эмчилгээний үр дүнг хянах зэрэг олон асуудал багтдаг.

Хуурамч эм гэж юу вэ?

“ХУУРАМЧ ЭМ" гэж Хууль бусаар ашиг олох зорилгоор эм үйлдвэрлэгчийн нэрээр хуурамч шошго хэрэглэж, дууриалган үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэлнэ.

Бүртгэлтгүй эм гэж юуг хэлэх вэ?

“БҮРТГЭЛГҮЙ / ЛИЦЕНЗГҮЙ ЭМ” гэж Үндэсний болон бүс нутгийн зохицуулалт, хууль тогтоомжид зөвшөөрөгдсөн нөхцлийн дагуу зах зээлд түгээх, борлуулах, ашиглахаар үндэсний болон бүс нутгийн зохицуулах эрх бүхий байгууллагаас үнэлгээ болон/эсвэл зөвшөөрөл аваагүй бүтээгдэхүүнийг хэлнэ.

"Стандартын бус эм" гэж юу вэ?

“СТАНДАРТЫН БУС ЭМ” Зөвшөөрөл бүхий эмийн бүтээгдэхүүн нь чанарын стандарт, техникийн шаардлага эсвэл аль алиныг хангахгүй бүтээгдэхүүнийг хэлнэ.

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт тохируулгад хэрхэн хамрагдах вэ?

1, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 249 дүгээр тушаалаар батлагдсан “Эмнэлгийн тоног төхөөрөмжид шалгалт тохируулга хийх тухай” журмын дагуу нэгдүгээр хүснэгтэд заасан эмнэлгийн тоног төхөөрөмжийг хамруулна.

2. Шалгалт тохируулгад хамрагдах эмнэлгийн тоног төхөөрөмж байгаа бол Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт албан бичгээр хүсэлт ирүүлнэ. Хүсэлтэд дараах мэдээллийг тусгасан байна. Үүнд: • Шалгалт тохируулгад хамруулах эмнэлгийн тоног төхөөрөмжийн жагсаалт, тоо ширхэг; • Холбоо барих хүний нэр, утасны дугаар;

3. Эмнэлгийн тоног төхөөрөмжид шалгалт тохируулга хийх гэрээ байгуулна.

4. Шалгалт тохируулга хийх хугацаа, байршлыг урьдчилан тохилцсоны дагуу Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эмнэлгийн тоног төхөөрөмжийн газрын мэргэжилтэн шалгалт тохируулгыг хийж гүйцэтгэнэ.

5. Шалгалт тохируулгын үр дүнг боловсруулан, баталгаажуулж тухайн байгууллагад албан бичгээр хүргүүлнэ.

6. Шалгалт тохируулгад тэнцээгүй бол засвар тохируулгад хамруулан дахин албан бичгээр хүсэлт илгээнэ.

 

энэ үү...

байрлал Зөвлөгөө